Бөхчүүд допингийн хор хөнөөлийн талаар сургалтад хамрагдав
МҮБХ, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас хамтран багш, дасгалжуулагч, бөхчүүдэд “Допингийн хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх” талаар сургалтыг өчигдөр /2021.12.11/ Бөхийн өргөөнд зохион байгуулжээ.
Сургалтад МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Допингийн эсрэг үндэсний байгууллагын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаа, БТУХ-ны шинэжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн н.Алтанзул, Анагаах ухааны албаны дарга Н.Булган нар оролцсон байна.
Сургалтаар допингид хамаарах эм бэлдмэлийн талаар, зөрчил гаргасан бөх олон улсын тэмцээнд оролцож болох эсэх, шинжилгээний үнийг сумын заан залуу бөхчүүдэд бууруулж болох эсэх зэрэг асуудлаар бөхчүүд хэлэлцсэн байна.