Согтуугаар автомашин жолоодсон 75 зөрчил илэрчээ

2021 оны 12 сарын 10

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, өчигдөр буюу энэ оны арвахоёрдугаар сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагад 1898 гомдол мэдээлэл, 1523 зөрчил бүртгэгдсэн байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 81 дуудлага ирсэн бөгөөд 192 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Харин хүний биед халдсан 96 зөрчил илэрчээ.

    Түүнчлэн хулгайн 22 зөрчил бүртгэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 138 дуудлага ирсэн бол согтуугаар автомашин жолоодсон 75 зөрчил бүртгэгджээ. Харин олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 128 зөрчил илэрсэн бол оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 110 зөрчил илэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633294
0 эможи

keyboard_arrow_up