ЦЕГ: Хүн худалдаалах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар сургалт зохион байгууллаа
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газар болон Хүйсийн тэгш эрх төвтэй хамтран Хүн худалдаалах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаарх сургалтыг энэ оны 12-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь “Хүн худалдаалах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудал, хэргийн шийдвэрлэлтийн талаар”, “Хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үзүүлж буй туслалцаа, үйлчилгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.
Сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын ажилтан, алба хаагчид хамрагдлаа.