Соёл урлаг, спортийн арга хэмжээнд НМХГ-ын 31 улсын байцаагчид зөвлөн тусалж ажиллаж байна
2021 оны 12 сарын 07
11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсан. Иймд Нийслэлийн хэмжээнд 11, 12 дүгээр сард мэргэжлийн урлагийн байгууллагын 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 41 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. 12 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 36 удаагийн тоглолт, спортын 10 арга хэмжээнд НМХГ-аас 31 улсын /ахлах/ байцаагч хуваарийн дагуу “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин, зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
633222
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс