Д.Тогтохсүрэн: Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авбал МАН-ын гишүүнээс хасагдна
МАН-ын 30 дахь Их хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Их хурлаар долоон тогтоол хэлэлцэж баталлаа. МАН-ын дүрэмд орсон хоёр асуудлыг хэлье. Цахим харилцааг зохицуулсан гол асуудлуудыг бүлэг болгож, намын дүрэмд оруулсан. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох талаар намын дүрэмд тусгалаа.
Тухайлбал, МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Иймээс авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар МАН дүрэмдээ шинэчлэл хийлээ" гэлээ.