УЕПГ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулна

2021 оны 12 сарын 07

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээнд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүрэг дэх Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, “Сүхбаатар-Дэвшил” ОНӨААТҮГазрын удирдлага, алба хаагчид болон тус дүүргийн хороодын Засаг дарга нар оролцжээ.

Зөвлөгөөнөөр шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд болон хууль сахиулах, бусад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах зэрэг асуудлыг хэлэлцэж,  холбогдох байгууллагуудад “Зөвлөмж” хүргүүлэхээр тогтсон байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633212
0 эможи

keyboard_arrow_up