ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт дуудлага 8221 мэдээлэл ирснээс ус алдсан 1272 дуудлага бүртгэгджээ

2021 оны 12 сарын 07

Arslan.mn

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.

Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны арваннэгдүгээр сарын 29-өөс арванхоёр дугаар сарын 05-ний өдөр хүртэл нийт 8221 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тухайлбал, 

  • Ус хангамж засвар үйлчилгээ -902
  • Цахилгаан засвар үйлчилгээ - 387
  • Ус алдсан - 1272
  • Халаалт - 686
  • Хэрэглээний халуун усны - 293
  • Хэрэглээний хүйтэн усны -58
  • Ариутгах татуурга - 628
  • Мэдээлэл өгсөн – 2960
  • Харъяа бус -136

Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633198
1 эможи

keyboard_arrow_up