Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

2021 оны 12 сарын 05

Arslan.mn

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633150
0 эможи

keyboard_arrow_up