Архи хэтрүүлэн хэрэглэсэн 16 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Нийслэлийн цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гар дээрээс архи худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 23 зөрчлийг илрүүлжээ.
Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 47 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 16 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Хүйтний эрч чангарч, хөлдөх, осгох, эрдэнэт хүний амь насанд эрсдэл үүсч байгаад дүгнэлт хийж, архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, шөнө оройн цагаар найз, нөхдөө ганцааранг нь орхихгүй, хүргэж өгч анхаарал халамж тавьж байх, нэг хоромын уур уцаар харамсаад баршгүй хохирол хохирол, гэмшил авчирдаг гэдгийг ухаарч нэгэндээ хүндэтгэлтэй харилцах, хууль, журмыг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг өөртөө болон ойр орчиндоо бий болгохыг уриалж байна.
Эх сурвалж: НЦУГ