ЭМЯ: Ахмад настай болон вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг гадаад улс руу аялахгүй байхыг зөвлөж байна

2021 оны 12 сарын 03

Arslan.mn

Ахмад настай болон 12-оос доош насны хүүхдүүдийг гадаад улс руу аялуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

"Манай улсын нийт хүн амын 22 хувь нь, зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Үүний үр дүнд манай улсад бүртгэгдэж буй коронавируст халдварын тохиолдол одоогоор ес болон аравдугаар саруудтай харьцуулахад 70 орчим хувиар буурсан байна.

Халдварын эндэгдэл ч оргил үетэй харьцуулахад долоо хоногийн дундаж нь 4.5 дахин буураад байгаа.

Вакцины гурав дахь тунд хамрагдах идэвх нэмэгдсэнтэй холбоотойгоор жирэмсэн болон 12-оос доош насны хүүхдүүдийн өвчлөл 2-3 дахин буурсан.

Өөрөөр хэлбэл, гуравдугаар тунд иргэд олноор хамрагдсан нь вакцинд хамрагдаагүй байгаа хүн амын буюу 12-оос доош насныхан, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурахад ийнхүү нөлөөлсөн.

ДЭМБ-аас өчигдөр вакцинд хамрагдаагүй болон ахмад настай иргэдийг гадаад улс орон руу аялахгүй байхыг уриалсан.

Манай улсын хувьд, вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхдүүд болон ахмад настнуудыг гадагшаа аялал авч явахгүй байхыг зөвлөж байна." хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдөр болсон мэдээллийн үеэр хэллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633137
1 эможи

keyboard_arrow_up