Хамт архи уусан эмэгтэйнхээ амийг хөнөөж, цогцсыг машинтай нь хамт шатаажээ

2021 оны 12 сарын 03

Arslan.mn

Говь-Алтай аймгийн харъяат иргэн Б нь Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт үл таних 45 настай, эмэгтэй М.Б-тэй таарч хамт архи уужээ. Улмаар талийчтай маргалдаж, чулуугаар толгой руу нь цохин амь насыг нь хохироосон байна.

Б нь талийгаачийн амийг хөнөөснийхөө дараа үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “талийгаач М.Б-н цогцосын толгой, цээж, хэвлий, дотор эрхтэн /бөөр, дэлүү, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэс/, мөчдийн шаталт явагдсан тул гэмтэл тогтоох боломжгүй” хэмээн гарчээ.

Мөн х Б шүүх хуралдааны явцад үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол хор уршгийг нөхөн төлөөгүй, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан бөгөөд үүнийг нөхөн төлөх, арилгах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялаас хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.

Улмаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон аж.

Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 11 жилийн хугацаагаар хорих, мөн оногдуулсан ялаас элдээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн байна. Мөн хохирогчийн гэр бүлд 24,508,810 (хорин дөрвөн сая таван зуун найман мянга найман зуун арав) төгрөгийг яллагдагчаас гаргуулахаар шийджээ.

Эх сурвалж: DORGIO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
7
angry an post
11
633125
23 эможи

иргэд олон түмэн,
2021-12-04 16:16
Бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн,гэмт хэрэгээ нуун далдлах зорилгоор машинтай нь шатаасан явдал бол хүндрүүлэн үзэх шалтгаан мөн гэвч арван хэдхэн жилийн ял өгөөд өнгөрч иймч хууль байх гэж,ёстой хүний амь нохойн амьтай адил болсоны учир юу? вэ?Энэ бол цаазын ялыг нэр төр хөөцөлдөгч Элбэгдорж байхгүй болгосон,түүнээс хойш төрд монгол хүний амь насыг эрхэмлэн үзэх монголоо гэсэн сэтгэлтэй гишүүд байхгүй байгаагын илрэл?цаазын ялын зүйл анги өөрөө урьдчилан сэргийлэх асар их ач холбогдолтой байсаныг ухаарах голоороо нүхтэй амьтан төрд байхгүй байгаагаас болж энэ асуудал одоо болтол шийдэгдээгүй нь харамсалтай,энэ зүйл ангийг санаатайгаар хуулиас авч хаясанаас хойш бусдыг санаатай алах явдал ямар их өссөнийг ухаарах сэхээ төрд байхгүй нь харамсалтай
D
2021-12-04 10:13
Tsaaziin yliig sergeej bolno gehde manaih shg awilga heel hahuulid idegdsen orond bol tohiroggui ... tsaazaar awchihsan hoino ni mynga tsagaatgaad nemergui shuu dee manai tsagdaa ,prokuror, shuuh, unen zov shalgadag, shudrag shiiddeg bol hamaa alga getel tiim bish bugd hulgaich luivarchid tsuglasan gazar bolod bna
Зочин
2021-12-04 08:45
Хүн алсан хүн 10 жил аваад 6 с 7 жил суугаад гараад ирчихсэн л байдаг .ер нь цааз л зөв
Zailaa
2021-12-04 06:06
Araichdee 12 hon jil uu
Зочин
2021-12-03 22:43
Хүний амь хохироочихсон хүнийг цаазаар авдаггүй юм бол бү насаар нь гянданд хориочээ. Тэгвэл бусдад нь сургамж болно
Очир
2021-12-03 17:35
Үнэхээр ялын хэмжээ багадаж байна.Цаазлах хэрэгтэй.
Хууль...
2021-12-03 16:21
...гэж "гууль" буюу муухан "жүжиг" юм бна даа. 12 жилээс 6-7 эдлээд бусдийг хөнгөлөөд гарч ирээд ядарсан ард иргэдийг "ДАРАМТЛАГЧ" дарга нарт зусардан амьдрагч "хувалз" болно доо. Наадах чинь... Амьдрал ийм л байгаа шүү харах нүд ухаан бна уу
zipdaniii chigii wee
2021-12-03 15:33
tashaj huej aibhdaa aatrsan chigiinuud
arai l laylriiiiiiin shaysss whahhahah
2021-12-03 15:32
hahhhahhahhahhh
Amarjargal
2021-12-03 14:35
Yal xongon ingeed 12jil bol alaad alaad garch ireed
Дөлгөөн
2021-12-03 11:20
Нэг амь 24 сая. Тэгээд 12хон жилийн ял. Энэ тэгээд шийтгэл гэж үү
Hh
2021-12-03 11:06
Neg Hunii ami 24 say ymu doromjlood baigaamu yagaad bgan manai huuli hynaltiihan
zochin
2021-12-03 10:28
Buhel buten huni ami 24 hon say togrogoor vnelegdeed baij baidag shuuh ch gej shuuh ym doo iim zerleg ymnudig tolgoi ileed
keyboard_arrow_up