Б.Баттулга: “Зэвсэг-2021“ арга хэмжээ нь нуугдмал болон эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийг илрүүлэх оршино

2021 оны 12 сарын 02

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Баттулгаас "Зэвсэг-2021" арга хэмжээний талаар тодрууллаа. 

-Сайн байна уу. Эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч? 

-Сайн байна уу. Галт зэвсгийн тухай хууль болон Хуулт зүй, дотоод хэргийн сайд 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 12 дугаар сарын 13-ны өдрийн  36 хоногын хугацаанд Улсын хэмжээнд явагдаж байна. Галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшигч та харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгийн тооллого бүртгэлд хамрагдана уу. Энэ арга хэмжээний гол зорилго нь иргэн хуулийн этгээдийн гар дээр байгаа галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилгах хэрэгслийг тооллогод хамруулах нуугдмал болон эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийг олж илрүүлэх оршино.

-“Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээг жил болгон явагддаг уу? Иргэд галт зэвсгийн тооллого, бүртгэл хамрагдахдаа ямар бичиг баримттай очих бэ? 

-Иргэн, хуулийн этгээдийн гар дээр байгаа галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг жил бүрийн 04 дүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд тооллогонд хамруулддаг. Иргэд галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсгийн гэрчилгээ, галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилгах хэрэгслийн авчирч бүртгүүлнэ. Иргэд галт зэвсгээ бүртгүүлэхдээ гэрийн хаяг шилжсэн, хүнд зарсан надад байхгүй гэх зэрэг хүндрэл бэрхшээл зүйл тохиодолддог.

Галт зэвсэг эзэмшигчийн гэрийн хаяг өөрчлөгдсөн тохиодолд дараах материалыг бүрдүүлнэ. 
  • Өргөдөл /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв-д/ 
  • 2*3 хэмжээтэй цээж зураг /3 хувь одоогийн зураг / 
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / эсвэл түц машинаас авсан лавлагаа/ 
  • Галт зэвсгийн гэрчилгээний хуулбар 
  • Хуучин эзэмшигчийн оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс тэмдэглэл даруулсан байх шаардлагатай. 

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээ хэдэн хувьтай явагдаж байна.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээ 74.5 явагдаж байна. 

-Энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд хэрхэн тооллогодоо хамрагдаж байна бэ? Заасан хугацаанд бүртгүүлээгүй бол ямар хариуцлага хүлээх бэ? 

-Галт зэвсгийн тооллогын ажлыг эхний гурван долоо хоногийн байдлаар авч үзвэл Улсын хэмжээнд 47 хувьтай явагдаж байна. Одоо хоёр долоо хоног үлдэж байгаа тул Иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод илүү идэвхитэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ идэвхитэй нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна. 
Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиодолд Монгол Улсын Зөрчлийн тухай дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633117
0 эможи

keyboard_arrow_up