ДОХ-той тэмцэх өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё!” уриан дор тэмдэглэлээ
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ээр үүсгэгддэг Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1988 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн.
Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олны зүгээс энэ өдөрт зориулан Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчний талаар иргэдэд мэдээлэл олгох, зөвлөгөө өгөх нээлттэй үйл ажиллагаа зохион явууллаа.
2020 онд тус өвчнөөр 25 хүн оношлогдсон нь тэмбүү, трихомониаз зэрэг бусад бэлгийн замын өвчнөөс 200-300 дахин бага тоо юм. Гэвч он гарсаар энэ төрлийн халдвар авсан 11 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. Жил бүр эл өдрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тусгасан янз бүрийн уриан дор тэмдэглэдэг.