Н.Түвшинбаярт холбогдох хэрэг хоёр дахь удаагаа прокурорт шилжлээ

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тодруулбал, Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Эл хэргийг одоо прокурорт хянаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
633106
3 эможи

иргэн
2021-12-03 14:02
Энэ хохирогч болоод Энхбатад зодуулсан болоод чаачих вий дээ
Зочин
2021-12-01 21:28
дахин дахин буцааж байгаад ял завшдаг. Шүүгчид нь хүний амь авардаг эмч нараас 5.6 дахин их цалинтай хирнээ ямар ч чадваргүй авилгачид
монгол
2021-12-01 20:40
манай хуулианхаан, хохирогч, хохирол учруулагч маш тодорхой энэ жаахан асуудлыг одоо болтол шийдэж чадахгүй та нарыг ямар хуульч, шударга хуулчид гэх юм бэ ард түмэн залхаж, та нарын нэр хүнд унаж байна шүү
Зочин
2021-12-01 17:52
Зэрлэг новш
keyboard_arrow_up