Хотын захиргааг Яармаг дахь шинэ байр руу энэ сард нүүлгэнэ
2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл өглөө.
Тэрээр "Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүх бэлтгэл ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Цогцолборт байсан эмнэлэг арваннэгдүгээр сарын 20-нд талбайгаа чөлөөлсөн.
Энэ сарын 10-н гэхэд Улсын комисс хүлээж авахаар ажиллахаар болж байгаа. Байрны бэлтгэл хийгдэж байна.
Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна" гэв.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)