Хоёр сартай нярай бүтэлтээс үүдэж амиа алдсан нь тогтоогджээ
2021 оны 12 сарын 01
Өнгөрсөн сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарсан. Тухайн үед хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байдаг.
Тэгвэл шинжээчдийн дүгнэлт гарч, нярай бүтэлтээс үүдэж амиа алдсан болохыг тогтоожээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Бүтэлтээс үүдэж амиа алдсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэхдээ шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
633101
4 эможи
Erdenet
2021-12-02 09:31
Болгоомжгүй үйлдлээс /хөхөөрөө дарж/ бүтэлт өгч амь насаа алдсан нь харамсалтай. Муур л буруутай мэт ойлголт тарааснаас хүмүүсийн дунд амьтан үзэн ядах, гадуурхах явдал ихэссэн нь буруу шүү!!!!
zochin
2021-12-02 04:12
eej n sonsgolgui 19 nastai gesen.Zolbin muur gert n orj irsen geseen.Teheever bish gesen.
Zochin
2021-12-01 19:18
Medeej muur hamriin mersen yum chine amisglah bolomjgui bolj butee biz
Zochin
2021-12-01 18:09
Huuhdee alanguutaa muur oruulj ireed iduulee biz. muur ugaasaa uhsen huni hamar iddeg gej deerees l yaigddag daa. Eej n sogtuu bsn gee biz dee?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс