Архангайд 7 жуулчид гэмтэж бэртсэн байна

2014 оны 7 сарын 28

Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-нд буюу өчигдөр байгалийн гамшигт үзэгдэл болж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.  Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн болон цагдаагийнхны хамтарсан баг одоог хүртэл байгалийн гамшигт үзэгдэл болсон суманд ажиллаж байна.

Тодруулбал, Архангайд Хашаатад хүчтэй аадар бороо, хүчтэй салхи салхиласны улмаас гурван машин хийсч, нэг машинд нь байсан хүн амиа алджээ. Мөн нэг дүнзэн байшин хийссэний улмаас дотор нь байсан 10-аад хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Түүнчлэн, 100 гаруй бог мал хийссэн бөгөөд аймгийн онцгой байдлаас нэг машин арван хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан байна.  Гэмтсэн долоон хүний хувьд тус аймагт аялаж явсан хүмүүс аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6331
0 эможи
keyboard_arrow_up