С.ЭНХБОЛД: Омикрон бүртгэгдсэн улсаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, хоёр удаа PCR шинжилгээ авна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дэлхий дахинд дэгдээд буй омикрон хувилбар дэлхийн 18 улсад бүртгэгдээд байна. Тухайн улс оронд омикрон хувилбар бүртгэгдсэн бол тухайн улсын иргэнийг хүлээж авахгүй байх болон өөрсдийн иргэнийг хүлээж авахдаа 10 хоног тусгаарлан энэ хугацаанд хоёр удаа PCR шинжилгээ авах зохицууулалтыг дэлхийн улс орнууд хийж байна. Үүнтэй зэрэгцэн дархлаа сэргээх гурав дахь тунг улс орнууд идэвхжүүлж байна.
Манай улсын хувьд хилтийн боомтуудад нэмэлт тандалтын багууд гаргаж, шинжилгээ авснаар иргэдээ нэвтрүүлж байгаа. 11 дүгээр сарын 28-наас хойш 1040 хүн ирсэн байна. Эдгээрээс хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн ба энэхүү хоёр иргэнийг ХӨСҮТ-д хүргэж сорьцыг шинэчлэхэд нэг иргэнээс дельта хувилбар илэрсэн. Нөгөө хүн нь үгүйсгэгдсэн" гэв.