С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогджээ.

Шүүх дээрх үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
633092
3 эможи

з
2021-12-02 21:41
зөв ялсан нам
Зочин
2021-12-02 03:50
Сү Батболдыг С.Баяр төлөөлдөг болсон байна даа. Авилгачид мөнгө хөрөнгөө солилцоохоос гадна эхнэр хүүхнээ хоорондоо солилцдог гэсэн нь үнэн аж.
ИРГЭН
2021-12-01 19:26
ХҮРЭЛСҮХ ӨРӨӨ ТӨЛӨЖЭЭ
keyboard_arrow_up