“Барилга доторх Унд-Ахуйн ус хангамжийн системд тавих техникийн шаардлага” цуврал стандарт батлагдлаа

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 10-р сарын 20-ны С/54 дугаар тушаалаар MNS EN 806 барилга доторх унд-ахуйн ус хангамжийн системд тавих техникийн шаардлага 5 цуврал стандартыг баталсан.

Энэхүү стандарт мөрдөгдөж эхэлснээр унд-ахуйн ус хангамжийн системийн эрүүл ахуй, аюулгүй байдал сайжрахын зэрэгцээ энэхүү стандартыг зураг төсөл зохиогч, угсрагч, хангагч болон эзэмшигч ашиглахад зориулагдсан.

Эдгээр 5 хэсэг стандартын хамрах хүрээг доорх хэсэгт тодорхойлов. Үүнд: MNS EN 806-1:2021 стандартад барилга доторх унд-ахуйн ус хангамжийн системийн зураг төсөл болон угсралт, ашиглалтад тавих шаардлага, нэр томьёо ба тодорхойлолт хамаарна.

MNS EN 806-2:2021 стандартад барилга доторх унд-ахуйн ус хангамжийн систем, мөн барилгын гадна орших боловч тухайн барилгад хамаарах зарим шугам хоолойн зураг төслийг зохиоход тавих тусгай шаардлагыг тодорхойлж, холбогдох санал зөвлөмж өгөх зорилготой ба шинээр хийх угсралт суурилуулалт хийх, өөрчлөлт шинэчлэлт, засвар үйлчилгээний ажилд хамаарна.

MNS EN 806-3:2021 стандартад нэр томьёо, таних тэмдэглэгээ ба нэгж Шугам хоолойн хэмжээг тооцоолох зарчим, шугам хоолойн хэмжээг тодорхойлох хялбаршуулсан арга хамаарна.

MNS EN 806-4:2021 стандартад барилга доторх унд-ахуйн ус хангамжийн систем, тухайн барилгад хамаарах шугам хоолойн угсралтад тавигдах шаардлагыг тодорхойлох ба угсралтын ажлыг гүйцэтгэх зөвлөмж хамаарна.

MNS EN 806-5:2021 стандартын дагуу барилгын гадна болон дотор унд-ахуйн усны шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээний шаардлагыг тус тус тодорхойлно.

Барилгын стандартчиллын техникийн хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633091
0 эможи

keyboard_arrow_up