УЕПГ: “ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ДЭХ БАРИМТ БИЧГИЙН УЛАМЖЛАЛ” ном хэвлэгдэн гарлаа

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

Эрүүгийн хэргийн төв архиваас зарим салбар архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримт бичгүүдэд судалгаа хийж, 1920-1950 оны эрүүгийн хэрэг дэх албан хэрэг хөтлөлт болон прокурорын эрх зүйн хэлбэрүүдийг эмхэтгэж ном болгон гаргалаа.

Прокуророос хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гаргадаг тогтоол, яллах дүгнэлт, даалгавар зэрэг эрх зүйн хэлбэрүүдийн түүхэн хөгжлийн нэгээхэн хэсгийг баримтжуулж үлдээх зорилготой тус номд олон сонирхолтой баримтууд багтсан байна.

Номын эхний бүлэгт эрүүгийн хэрэг дэх албан хэрэг хөтлөлтийн уламжлал, хоёрдугаар бүлэгт прокурорын эрх зүйн хэлбэрүүд, гуравдугаар бүлэгт бусад баримтын талаарх онцлогуудыг тусгажээ.

Эрүүгийн хэргийн төв архиваас цаашид сан хөмрөгт хадгалагдаж буй эрүүгийн хэрэг, материалуудад үндэслэн төрөл бүрийн судалгааг хийхээр төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633089
0 эможи

keyboard_arrow_up