ЭМЯ: Улаанбаатарт 359, орон нутагт 194 тохиолдол батлагдаж ХОЁР хүн амиа алджээ
2021 оны 12 сарын 01
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 554 тохиолдол батлагджээ. Тодруулбал,
- Нийслэлд 359
- Орон нутагт 194 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 5448 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь
- хөнгөн 2,137
- хүндэвтэр 2540
- хүнд 660
- нэн хүнд 111 хүн байна.
Мөн хугацаанд 61-80-аас дээш насны хоёр хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1932 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633082
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс