ХОМ: УБТЗ-ын шинэ дарга Х.ХЭРЛЭНГИЙН нэг жилийн орлого 115 саяас 1,4 тэрбум болон “ОГЦОМ“ өсчээ

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдаж, УБТЗ-ын удирдлагад нэр нь яригдаж байсан Х.Хэрлэнг томилжээ. Тэрбээр өнөөдөр шинэ ажлаа хүлээн авч байна. 

Х.Хэрлэн 2017 оноос хойш дөрвөн жил Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг өнгөрсөн жил огцом өссөн нь мэдүүлсэн хөрөнгөнөөс харагдаж байна. Учир нь тэрээр 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж огцом өсчээ.

Харин гэр бүлийн гишүүд 25  сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1 машинтай.

425 сая төгрөгийн үнэт эдлэл. 1.1 тэрбумын хадгаламжтай. 

Эйч Ти Эм, Герман цонх, Эрдэнэс таван толгой компанид багагүй хувьцаа эзэмшдэг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
633078
6 эможи

keyboard_arrow_up