ОМИКРОН: Дараах 10 улсаас ирсэн Монгол Улсын иргэнийг тусгаарлана

2021 оны 11 сарын 30

Arslan.mn

Коронавируст халдвар /Ковид-19/-ын В.1.1.529 буюу Омикрон хувилбар дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. 

Дэлхийн ихэнх улсууд халдварын тохиолдол бүртгэгдсэн Африкын улсууд болон эдгээрийн хөрш зэргэлдээ улсуудтай үйлддэг шууд нислэгээ зогсоох, тухайн бүс нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч байна.

Тэгвэл манай улсын хувьд Улсын онцгой комиссын шийдвэрээр ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик, Зимбабве Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг хүлээн авахгүй бөгөөд дээрх улсаас ирсэн Монгол Улсын иргэд болон Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлахаар болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
633061
1 эможи

Зочин
2021-11-30 16:20
Афиркаас ирэх монгол хүн бгаамуу
keyboard_arrow_up