СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ

2021 оны 11 сарын 30

Arslan.mn

Өчигдөр буюу буюу 11 дүгээр сарын 29-ний 17 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд Bongo маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт явганаар явж байсан таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол гарлаа.

Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд "Bongo" маркийн  автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.

Иймд жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг анхаарна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
633045
4 эможи

Иргэн
2021-11-30 11:09
Хот доторх гэрэлтүүлэг муу явган зорчигч гарцаар гардаггүй хот дотор бусад жолоочоо хүндлээд гэрлээ шилжүүлдэггүйгээс болоод л …. Ядаж замын цагдаа нар анхааруулаад зохих шийтгэл өгвөл ч ….
keyboard_arrow_up