“Авто зам, замын байгууламжид анхаарах асуудал” сэдэвт уулзалт боллоо

2021 оны 11 сарын 25

Arslan.mnТээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан “Авто зам, замын байгууламжид анхаарах асуудал” сэдэвт ажил хэргийн уулзалт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, дүүргийн прокурорын газрууд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба, дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, “УБТЗ” ХНН-ийн төлөөллүүд оролцсон байна.

Замын байгууламжийн стандарт, шаардлагын нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлдөг олон хүчин зүйлсийн нэг болдог. Тиймээс энэ удаагийн уулзалтаар авто зам, замын байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах шаардлагатай асуудлаар харилцан мэдээ, мэдээлэл солилцох, санал, шүүмжлэлээ илэрхийлэх, анхаарах асуудлаа тодорхойлох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийжээ. 

Дээрх байгууллагуудаас уулзалтын үеэр хийсэн мэдээлэл танилцуулга, оролцогчдоос гаргасан санал шүүмжлэл, авто зам, замын байгууламжаас шалтгаалсан зам тээврийн ослын нөхцөл байдалд үндэслэн Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн албанаас холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр тогтсон байна.

Зөвлөмжид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авто зам, замын байгууламжийн стандарт, шаардлага, технологийн горимд тавих хяналт, хариуцлага, түүний үр нөлөөг дээшлүүлэх талаар тусгах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632981
0 эможи

IRGEN
2021-11-26 22:40
NARNII - ZAMIIN DAGUU ZAMIIN HASHLAGAA HURDAN YNZLAAH EE !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
keyboard_arrow_up