Зам дээр хүн байсан тул галт тэрэг яаралтай зогссон“
2021 оны 11 сарын 23
Нарантуул захын урд талын төмөр зам дээр галт тэрэгний зүтгүүр эвдэрч тус уулзварыг 10 минут орчим хаасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.
Энэ талаар Улаанбаатар төмөр зам ХНН-аас тодруулахад "Галт тэрэгний зүтгүүр эвдэрч зогссон асуудал гараагүй, өөр асуудал гарсан. Нарантуулын урд талын төмөр зам дээр хүн байсан тул галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон. Таван минут болоод хөдөлсөн. Зам дээр байсан хүнийг цагдаа аваад явсан" гэлээ.
Түүнчлэн жолооч та төмөр замын гармаар нэвтрэхдээ замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, ойртон ирж байгаа галт тэргийг явж өнгөрсний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг Төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
632941
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс