НЦУГ: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн хяналт зохион байгуулж байна

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй айл өрхийг илрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй этгээдүүдэд нэг бүрчилэн тавих хяналтыг сайжруулах зорилгоор "Хяналтын бүртгэл" хэсэгчилсэн арга хэмжээг 2021.11.08-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 87 иргэнд "Хяналтын бүртгэл" шинээр нээн, мэдээллийн санд оруулж, нийт 267 иргэнд хяналт тавин ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй 123 өрхийн талаар хорооны "Хамтарсан баг", Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилж, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй 1311 этгээдэд нэг бүрчилсэн хяналтын бүртгэл нээж, хэсгийн байцаагч, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн бусад төрөл мэргэжлийн алба хаагчдыг давхар хяналтаар ажиллуулах үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна.

Нэг бүрчилсэн хяналтын бүртгэлийн зорилго нь айл өрхөөр явж санал хүсэлтийн сонсож, хүчирхийлэл үйлдэгч дахин хүчирхийлэл үйлдэж байгаа эсэх, хохирогч, гэр бүл, хүүхдийн аюулгүй байдлыг биечилэн шалгах ажлыг зохион байгуулах, нуугдмал хүчирхийллийг илрүүлэх, хариу арга хэмжээ авахад оршино.

Arslan.mn2 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно1 хүн гэх мэтийн зураг байж болно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632933
0 эможи

Зочин
2021-11-23 15:43
манай байрны цагдаагиин хошууч архичин эхнэр хүүхдээ зэрлэг зоддог дуудлага өгөөд цагдаа нь авдаггүй үргэлжлээл балдагш дээ чд цагдаа нар та нар мэддэг дуудлага өгсөн хүнииг хайж дарамталдаг цагдаагиинхан эхнэр хүүхдээ алдаг дөө аймаар зоддог өөрсдиигөө хичэээ
keyboard_arrow_up