Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулжээ

2021 оны 11 сарын 23

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулаад байна.  Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг талд танилцуулж, улмаар Монгол улс зөвшөөрсөн.

 Уг төлөвлөгөөний дагуу Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн тээвэрлэнэ. Тэгвэл хоёр талын туршилтыг талбайг дахин засах шалтгаанаар түр хойшлуулаад байна. 

Ачаа шилжүүлэн ачих туршилтыг өнөөдөр эхлүүлэх байсан ч энэ сарын 20-нд Хятадын тал дангаараа туршсанаар талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ. 

Тус шилжүүлэн ачих талбайг байгуулснаар хилийн боомтын ачаа тээврийг сэргээх боломжтой юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632930
0 эможи

Зочин
2021-11-24 14:43
Дэлгэрсайхан Хятад иргэнийг аймаар зодсон гэл үү
keyboard_arrow_up