АТГ: АТҮТ-ийн мэргэжилтэн Б нь 30 удаагийн үйлдлээр хахууль авсан
2021 оны 11 сарын 23
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа дөрвөн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан гурван удаагийн үйлдлээр хахууль авсан,
мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд долоон удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632922
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс