Б.Энхбаяр: Засгийн газар юуг НУУЦЛАХ эсэхээ мэддэг болчихсон

2021 оны 11 сарын 23

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР "Хуулийн төсөл батлагдах маягтай болж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үед хэлж байсан зүйл бол Төрийн болон албаны тухай хуулийг өөрчлөхгүйгээр энэ хууль амилахгүй гэж хуучин УИХ төрийн нууцыг жагсаалт гаргаж, тогтоолоор баталдаг байсан. Одоо УИХ юуг нууц, нууц биш гэдгийг мэддэг байсныг гаргаад хаячихсан. Одоо Засгийн газар юуг нууцлах эсэхээ мэддэг болчихсон. Үүний цаана улсын нууцтай холбоотой төрийн худалдан авах ажиллагаа бол тендер зарлагддаггүй. Томоохон хэмжээний мөнгөн дүнтэй асуудал, төслийг нууцад хамааруулж, тендергүйгээр хийдэг жишиг тогтжээ. Үүний цаана их хэмжээний мөнгө, авлигын асуудал хөндөгдөнө" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632921
0 эможи

keyboard_arrow_up