Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг задруулсан бол ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ЯЛ онооно

2021 оны 11 сарын 23

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.УЧРАЛ "Хүний хувийн мэдээллийг задруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулан зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэлх хорих саналыг боловсруулсан" гэдгийг танилцуулгадаа тодотголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632920
0 эможи

Зочин
2021-11-23 13:33
Зөв
keyboard_arrow_up