Ирэх сарын 4-нөөс Улаанбаатар-Улаан-Үүд хооронд шууд нислэг эхэлнэ
2021 оны 11 сарын 23
ОХУ Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Ингэснээр долоо хоногт гурван удаа Улаанбаатар-Москва, долоо хоногт нэг удаа Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярскын нислэг үйлдэх боломжтой болох юм.
Үүнтэй холбоотойгоор Хүннү эйр компани Улаанбаатар -Улаан-Үүд чиглэлийн хуваарьт нислэгээ ирэх сараас эхлэн үйлдэхээр болжээ. Ингэхдээ долоо хоногт нэг удаа нислэг гарахаар төлөвлөж байгаа аж. Эхний нислэгээ 12 дугаар сарын 4-нд үйлдэхээр бэлтгэж ажлаа эхлээд буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632919
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс