Баян-Өлгий аймагт АИ92 бензиний үнэ 2600 төгрөг болов

2021 оны 11 сарын 23

Баян-Өлгий аймагт шатахууны үнэ энэ сарын 22-ны өдрөөс 100-150 төгрөгөөр нэмэгдлээ. Тодруулж хэлбэл, Өлгий хотод АИ92 шатахууныг 2600, А80-ыг 2580, дизель түлшийг 2600 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 100-150 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин хөдөө сумдад шатахууны үнэ 2700-2800 төгрөгт хүрсэн мэдээлэл байна. Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632910
0 эможи

keyboard_arrow_up