Малын шүлхий өвчин хоёр суманд бүртгэгдлээ

2021 оны 11 сарын 23

Булган аймгийн Баяннуур, Бугат сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лаборторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эдгээр сумын Засаг дарга нар өвчний голомтын бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Аймгийн төвийн ойролцоо Бугат сумын нутагт малын шүлхий өвчин гарсан учир Далтын даваа, Зүүн түрүүний мод үржүүлгийн газрын орчим хяналтын пост ажиллуулж байна. Малын гоц халдварт өвчний голомтын хумих байдлаар тандалт болон ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, 32 өрхийн 54 хашааг ариутгаж, 44 өрхийн 10,9 мянган малд тандалт судалгаа явууллаа. Сумын хэмжээнд 3823 малд шүлхийн вакцин хийгээд байна гэж Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632906
1 эможи

keyboard_arrow_up