Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17 хувиар нэмэгдэв
2021 оны 11 сарын 23
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.4 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (17 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.4 (15.8 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 655.3 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 118.1 (12.4 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 24.2 (21.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632904
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс