Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй хүүхдээ орхиж явсан иргэнийг олжээ

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Энэ талаар ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн " 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй 6 хоног зохион байгуулсны үр дүнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
632902
3 эможи

я
2021-11-23 11:26
ядуу ард иргэд хулгаач төр дагасан хулгааач ихтэй монгол төриин баячууд маш их тэр баяжагсад том хороолол барьж ард түмэнд өгүүл таарна
keyboard_arrow_up