АТГ-аас АТҮТ-ийн салбарт нэгжлэг хийгээгүй гэв
"Нисдэг машин" төвд байрлах Авто тээврийн Үндэсний төвийн салбарт АТГ-аас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл өнөөдөр цахим ертөнцөд давалгаалав. Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийн зарим байгууллага “холбогдох албан тушаалтнуудынх нь өрөөнд нэгжлэг хийж эхэлсэн” гэх мэтээр барин тавин мэдээлсэн юм.
Тиймээс бид энэхүү мэдээллийг тодруулахаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулж холбогдоход “Манай байгууллагыг АТГ-аас шалгаагүй, ташаа мэдээ байна” хэмээсэн юм. Харин бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс энэ тухай АТГ-аас тодруулахад “Авто тээврийн үндэсний төв, түүний холбогдох байгууллагуудад АТГ-аас ямар нэгэн байдлаар шалгалт, нэгжлэг хийгээгүй. Худлаа мэдээлэл байна” гэдгийг дуулгалаа.
Tumen.mn