ЭМЯ: Сүүлийн хоногт 287 хүн халдвар авч, найман хүн нас барлаа

2021 оны 11 сарын 22

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 287 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь сүүлийн найман сарын хугацаанд нэг хоногийн дотор илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 285 тохиолдол шинээр батлагдаж, түүнээс хойш өдөр бүр халдвар 300-аас дээш тохиолдлоор нэмэгдэж байгаа юм

 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 378,353 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 197 нь Улаанбаатар хотод,
  • 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,875 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,365 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,663 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 3,185
  • Хүндэвтэр – 3,946
  • Хүнд – 1,047
  • Маш хүнд - 187 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632879
0 эможи

keyboard_arrow_up