Хотын захиргааг Яармагруу нүүлгэхэд 1.5 тэрбум төгрөг БАТАЛЖЭЭ
2021 оны 11 сарын 22
Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталсан байна. Тодруулбал, нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор шинэ байранд хотын захиргааны байгууллагуудыг шилжүүлэхтэй холбоотой зардал нэг тэрбум байгаад иргэд бухимдаж байгаагаа цахим хуудаст илэрхийлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
632876
5 эможи
Зочин
2021-11-26 09:37
Тэр мөнгөндөө багтаад хурдхан нүүгээчээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс