Өндрөөс үсрэх гэж байсан 17 настай иргэнийг эсэн мэнд буулгажээ
2021 оны 11 сарын 22
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах таван давхар орон сууцны барилгын дээврээс хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага энэ сарын 19-ний өдрийн 11:09 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 11:10 цагт очиход 5 давхрын дээврээс тус байранд оршин суугч 17 настай иргэн үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632871
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс