Англи хэлний анхан шатны сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад “СЕРТИФИКАТ” гардууллаа

2021 оны 11 сарын 20

Arslan.mn

Дотоодын цэргийн штабаас зохион байгуулсан англи хэлний анхан шатны эрчимжүүлсэн сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2020 оны хөдөлмөрийн тэргүүний, ажил мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагчаар шалгарсан болон эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 16 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар  энэ оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс нэг сарын хугацаанд хамрагдсан юм.

Arslan.mnСургалтад амжилттай хамрагдаж төгссөн алба хаагчдад “Сертификат” гардуулах арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дотоодын цэргийн штабт зохион байгуулав. Дээрх арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, цагдаагийн хурандаа Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд, сургалтад хамрагдсан алба хаагчид оролцлоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632857
1 эможи

Зочин
2021-11-21 14:15
арай гэж анхан шатанд суугаад мөн сүртэй зураг бүхий мэдээ гаргажээ манай төрийнхөн ийм агуу
keyboard_arrow_up