“Тодканнам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон байсан ч хойшилжээ.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэний хариуцагч Д.Тодномбат Ковид19 халдварын ойрын хавьтал болсон тухай бичиг баримт ирүүлжээ. Харин шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632852
0 эможи

keyboard_arrow_up