Авто замын цасаа техник ашиглаж цэвэрлэдэг болгоё
Өнөөдөр цас орж үүнтэй зэрэгцэн нийслэлийн замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсэхээс гадна мөн зам тээврийн осол бүртгэгдэх нь нэмэгддэг. Тэгвэл зам тээврийн осол гаргахад бидний төдийлөн сайн мэддэггүй нэг хүчин зүйл нь бол өвлийн улиралд замын халтиргаа гулгааг багасгах зорилгоор ашигладаг давс юм. Цацагдсан давс нь авто замд халитргаа үүсгэж, улмаар зам тээврийн осол гаргах шалтгаануудын нэг болоод удаж байна.
Нөгөө талаас ихээнх улс орнууд авто замын цасаа зам техник ашиглаж цэвэрлэдэг. Харин Монголд бол хүн л цэвэрлэдэг. Энэ хоёрын хооронд маш том бүтээмжийн ялгаа гарч байгаа юм. Дээрээс нь гаднын орнууд давс ашигладаг ч ус зайлуулах шугам маш сайн хөгжсөн байдаг учир хайлсан давс, бодистой ус нь ус зайлуулах шугамаараа гараад явчихдаг. Манайд бол тийм боломж байхгүй цацсан давс замд удаан хугацаанд байснаас буцаад оройн цагаар замын халтиргаа үүсгэх нөхцөлийг бий болгодог байна. Өглөө, оройдоо зам дээр толь шиг мөстсөн зам дээр машин байтугай явган хүн явахад бэрх болдог нууц биш...
Жишээ нь авто замын цасаа цэвэрлэх ажил хүний оролцоотой хийгдэж байгаа нь өөрөө замын халтиргаа гулгаа хангалттай арилгаж чадахгүй байгааг харуулж байна. Харин авто замын цасаа зам техник ашиглаж цэвэрлэдэг боливол өдөр болгоны бүртгэгдэж буй зам тээврийн осол буурахад ч нөлөөлөх нь тодорхой биз.
Тэгэхлээр хотын дарга нар давс, бодис нөөцлөхөөс илүүтэйгээр орчин үеийн техник, технологийг ашиглахад тал дээр санаачлагтай ажиллавал иргэдийн аюулгүй, амар тайван зорчиход нөлөөлсөн ажил болох байх.