УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
2021 оны 11 сарын 19
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2021 оны долоодугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан./
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Ерөнхий сайд хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632832
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс