“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хоёр дахь өдрийн сургалт “Карьер төлөвлөлт ба ажил амьдралын тэнцвэр” сэдвээр явагдаж байна

2021 оны 11 сарын 18

“Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас хэрэгжүүлж буй “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хоёр дахь өдрийн сургалт өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХ-ийн хурлын танхимд явагдаж байна.

Өнөөдрийн сургалт “Карьер төлөвлөлт ба ажил амьдралын тэнцвэр” сэдвээр явагдах бөгөөд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дэд тэргүүн, доктор Б.Батхишиг удирдан явуулж байна.

Төрийн албанд жендэрийн тэгш байдлыг хангах, удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын яамнаас анхлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021-2022 оны ээлжит хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрын яам, агентлагууд болон аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй 60, Барилга хот байгуулалтын яамнаас 10, нийт 70 эмэгтэй удирдах ажилтан сонгогдон оролцох юм.

Хөтөлбөр “Манлайллын сургалт”, “Коучийн сургалт”, “Менторшип хөтөлбөр” гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гурван сарын туршид цахимаар үргэлжилнэ. Энэхүү хөтөлбөр нь бусад манлайллын хөтөлбөрүүдээс ялгаатай нь зөвхөн манлайллын сургалтаар хязгаарлагдахгүй бөгөөд “Менторшип хөтөлбөр”-т гурван сарын турш хамруулж, мэдлэг туршлагатай, амжилттай яваа төр нийгмийн манлайлагчид, шинэ үеийн лидерүүдээс суралцах боломжоор хангаж, Коучингийн арга техникт сургахаараа давуу талтай юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632812
0 эможи

keyboard_arrow_up