МХЕГ: Гомдол мэдээллийн дагуу хяналт хийгдэж байна

2021 оны 11 сарын 18

Arslan.mn

Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн үдийн хоолтой холбоотой асуудлаар иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

1.Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Голомт цогцолбор сургуулийн захирал Р.Цэдэндамбаа, Үдийн хоол хэрэгжүүлэгч Тэсбаян дооно ХХК-ийн захирал Н.Биндэрьяа нарт улсын байцаагчийн 8 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн.

2.Үдийн хоолноос дээж авч тус хэлтсийн лабораторид шинжилгээнд хамруулсан.

3.Дүүргийн Боловсролын хэлтэст хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар 10 сарын 27-ны 02-22/273 тоот албан бичиг хүргүүлсэн.

4.Сургуулийн орчны аюулгүй байдлыг хангуулах талаар сургуулийн захиралд 02-22/278 дугаартай албан тоот хүргүүлсэн.

5.Мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өгч ажилласан. Албан шаардлагын хариуг үндэслэн гүйцэтгэлийн шалгалт хийхэд илэрсэн зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй байсан тул 1.Тэс баян дооно ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаар тавьсан хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр торгууль ногдуулан албан даалгавар хүргүүллээ.

2.Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр сургуулийн удирдлагад танилцуулдаггүй, дотоод хяналтыг тогтмол хийгээгүй, тодорхой арга хэмжээ аваагүй үдийн хоолны хяналтын зөвлөл, сургуулийн дотоод хяналтын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож хариу мэдэгдэх талаар Сургуулийн захиралд 02-22/281 тоот албан бичиг хүргүүлсэн. 3.Налайх дүүргийн Засаг дарга болон Боловсролын хэлтсийн даргад сургуулийн захирал Р.Цэдэндамбаа нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, 2021 оны 237 дугаар тогтоол, “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй тул хариуцлага тооцуулах саналыг 02-22/279, 02-22/280 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

4.Хяналт шалгалтаар удаа дараа зөрчил, дутагдлаа арилгахгүй байгаа Тэсбаян дооно ХХК-тай хийсэн гэрээг цуцлуулах саналыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт 02-22/282 тоот албан бичгээр хүргүүлэв.

5.Үдийн хоолноос дээж авч НМХГ-ын төв лаборатори болон тус хэлтсийн лабораторид зэрэгцээ шинжилгээ хийгдэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632808
0 эможи

keyboard_arrow_up