“Улаанбаатар төмөр зам“-ын даргыг ИРЭХ 7 ХОНОГТ томилно
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох "Улаанбаатар төмөр зам"-ын даргын суудал эзэнгүй байгаа билээ.
Уг нийгэмлэгийн даргаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг томилох саналыг Засгийн газраас мэдүүлээд байгаа талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдсэн.
Тэгвэл "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо ирэх долоо хоногийн лхагва /2021.11.24/ гарагт хуралдана. Уг хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд "Улаанбаатар төмөр зам"-ын даргыг сонгох, томилох асуудал багтсан байна.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдрийн /2021.11.18/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Энэ сарын 24-нд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хороо хуралдана. Энэ хурлаараа төмөр замынхаа удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ" гэх мэдээллийг өглөө.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)