Шөнийн эргүүл 12 хүнийг гэрт нь хүргэжээ

2021 оны 11 сарын 18

Arslan.mnНийслэлийн Цагдаагийн Удирдах газрын "Эргүүл" тусгай арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 1 хүнийг олж тогтоон, 15 зөрчил илрүүлжээ.

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 17-18 шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас Дархан-Уул аймгийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 1 хүнийг олж тогтоон,  Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг 15 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 29 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632798
1 эможи

keyboard_arrow_up