Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 140 ЖОЛООЧИЙГ илрүүллээ

2021 оны 11 сарын 18

Arslan.mn

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дүүргүүд дэх цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид хамтран нийслэлд тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа зөрчил, автомашины хулгай болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж байгаа зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн хяналт шалгалтыг явуулж байна.

Өчигдөр  цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 140 зөрчил илрүүлжээ.

Arslan.mn

Энэ оны эхний 10 сарын байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа бол 29040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцоод байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодуулахгүй байх, таны эргэн тойронд энэ төрлийн зөрчил үйлдэгдэж байвал 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632788
0 эможи

амьд явах баталгаа алга
2021-11-18 15:28
НЭГ хоёр жил эрхийг хасаад үр дүн алга. СОГТУУГААР жолоо барьвал жолоо барих эрхийг 10 жилээр хасдаг болое. ЯАГААД хайрлаад байна юэ?
keyboard_arrow_up